Хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж буй оюунтан нарт зориулъя

Бид суралцах хэрэгтэй. Бид хөгжих ч хэрэгтэй. Гэхдээ сурч байгаа нь энэ гээд хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй юм болгоныг сонирхож оролдоод дэмий.

Амьдралынхаа ерөнхий төлвийг урьдчилаад төсөөлчих.

Би энэ чиглэлээр сурч, ийм газарт ажиллаж туршлагатай болж аваад дараа нь ингэж өөрөө бизнес хийнэ ээ гэж.

Ер нь бол үүнийг зорилго гэдэг үгээр хэлж томъёолоод байгаа юм.

Сагсан бөмбөг тоглож байгаа бол нөгөө талын сагсанд бөмбөгийг оруулах, гэхдээ нөгөө багийнхан танай багийн сагсанд оруулж байгаагаас илүү олон удаа оруулах ёстой, тэгээд хугацаа дуусахад хэн олон удаа оруулсан нь хожсоноор тэмцээн өндөрлөнө.

Замд тааралдсан саад бэрхшээл бүр дээр зогсож, таарсан сайн хариуг нь өгөх гээд алгуурлаж байх зуур чинь тэмцээний хугацаа дуусаад та хожигдсон байх бий вий.

Яарах хэрэггүй, гэхдээ бас алгуурлах хэрэггүй. Амрах үе байх ч хэтрүүлээд дэмий.

Дүрмээ мэдэж байгаад, дүрмээсээ гажихгүй, багийн бусад тоглогчидтойгоо сайн ойлголцож байгаа бол тэгээд хэн авхаалж самбааатай нь л ялна даа.

Хөрөнгө оруулалтын бизнесийн хувьд сагсандаа зөв жимс түүх нь чухал байдаг. Үнэ унах бүрт санаагаар унаад, үнэ өсөх бүрт өөрөө тэр үнээр зараад ашиг олчихсон юм шиг бодоод илүү өсөхийг нь харж баясч байгаад навс унангуут нь амиа хорлохоос наагуур юм болов доо? Эмиль Золягийн Мөнгө зохиолд гардаг шиг.

Монголынхоо хөрөнгийн биржийг цэгцрэхийг нь хараад Драйзерын зохиол дээр гардаг шиг ажиллаад ашиг олтол ч бас өдий. Бөөн улс төрийн ашиг сонирхол. Жирийн ардад хүртээлтэй болох болоогүй. Гэхдээ сурснаа хэрэгжүүлэх боломж бол гадаад зах зээлд нилээд бий. Өөрөө хөрөнгө оруулалтын хаалттай сан хэлбэрээр ажиллаад, зохицуулаад байж болно. Тэгэхгүй гэхэд англи хэлээр арилжаа явагдаж байгаа биржүүдийг судал.

Хөшүүргийг нь ашигла. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг алдахад харамсахгүй амьдраад байх боломжтой үлдэнэ дээ гээд аз сорихоор тусгаарласан мөнгөөрөө азаа сорь доо. Тоглоом л бол тоглоом, бүгд дүрэмтэй. Дүрэм мэдэхгүй байж шууд ороод тоглодоггүй биз дээ. Хэлийг нь мэдэхгүй байж, тоо бодож хариуг нь яг зөв тооцож гаргаж чадахгүй байж азаа сорих гэдэг бол үнэндээ хайран үнэтэй цэнтэй зүйлээ галд хийгээд шатах нь уу, үгүй юу гэж харж байгаатай л адил. Иймд зорилгоо бод. Хичээлээ сайн хий. Буруу зөрүү орчуулгагүйгээр шууд гэрээг нь уншаад өөрөө арилжаанд оролцохуйц хэмжээнд англи хэл судал. Мэдээж ХонгКонг, Шанхайн зах зээлд бол хятад хэлтэй байсан нь хожно.

За ингээд түр завсарлая. Амжилт хүсье. Хичээлээ сайн хийгээрэй. Хичээл гэдэг нь багшийн зааж байгаагаар хязгаарлагдахгүй шүү. Дэлхийн зах зээлийн шаардлагууд юу вэ? гэдгийг судлахыг хэлж байгаа юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s