Диссертаци бичих, хамгаалах арга зүйн зөвлөмжөөс

Энэ удаад Д.Цэрэнпилийн “Диссертаци бичих, хамгаалах арга зүйн зөвлөмж”-өөс хэсэгчлэн оруулъя гэж бодлоо.  Уул нь би энэ номыг 2001 онд гарсан даруйд нь авч байсан боловч ажлын хажуугаар цаг гаргаж чадсангүй байсаар хэргийг нь гаргаж чадсангүй ээ. Ингээд залуустаа хандаж зөвлөгөөнөөс нь хуваалцъя гэж бодсон юм.

Диссертацийг нээллтэй хамгаалах журам

Диссертацийн хамгаалалт хурлын зааланд эрдмийн зөвлөлийн хурал дээр нээлттэй явагддаг. Онцолсон тохиолдолд болон диссертацийн материалаас үндэслэн хамгаалалтыг хаалттай хийх ёс бий.  Нээлттэй хамгаалалт нь эрдэм шинжилгээний мэтгэлцээн, маргааны шинжтэй байдаг бөгөөд шинжлэх ухааны ёс зүйг нарийн баримталсан, өндөр шаардлагатай, зарчимч нөхцөлд явагдах ёстой. Ингэхдээ диссертацийн шинжлэх ухааны болон практик шинэлэг чанар, үр дүнг нарийн шинжилж, хэлэлцэн, үнэн бодитой дүгнэсэн байна..

Хэрвээ диссертаци гадаадын өөр хэл дээр бичигдсэн бол хуралд оролцож байгаа эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш нь болон албан ёсны шүүмжлэгчид зөвшөөрвөл эрдмийн зэрэг горилогчийн хүсэлтийн дагуу түүнийг бичигдсэн хэл дээр нь хамгаалуулж болно. Шаардлагатай нөхцөлд эрдмийн зөвлөл зохих орчуулгаар хангах ёстой. Диссертацийн хамгаалалтан дээр албан ёсны шүүмжлэгчид заавал байх ёстой. Хүндэтгэх шалтгаан гарсан бол зөвхөн нэг албан ёсны шүүмжлэгч байхгүйгээр диссертацийн хамгаалалт явагдах ёс бий.  Ийм нөхцөлд эрдмийн зөвлөлийн хурал дээр заавал мэдээлнэ. Манай оронд нэгдсэн журмаар эрдмийн зэрэг горилогчийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг харуулах диссертаци, хураангуй хэвлэгдсэнээс хойш 45 хоногийн дараа түүнийг хамгаалуулна.

Горилогчийн бичиж хэвлүүлсэн диссертацийн ажлын материалын бүрэн дүүрэн зохих шаардлага хангасан болохыг сургуулийн эрдмийн зөвлөл тодорхойлдог.

Хамгаалалт болох эрдмийн зөвлөлийн хурлын бүрэлдэхүүнд онцлон анхаарах ёстой. Эрдмийн зөвлөл нь түүний гишүүдийн гуравны хоёроос дээш тооны хүмүүс хуралд оролцож байгаа нөхцөлд хүчин төгөлдөр болно. Мөн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд хамгаалж байгаа диссертацийн мэргэжлээр хоёроос доошгүй докторыг заавал оролцуулсан нөхцөлд зөвлөлийн хурлыг хүчин төгөлдөрт тооцно.

Хуралд оролцож байгаа эрдмийн зөвлөлийн гишүүдийн дөрөвны гурваас доошгүй хувийн санал авсан тохиолдолд эрдмийн зэрэг олгох шийдвэр гаргана.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s