Үйлдвэрлэл, үйлчилгээний зардал … ?

Зардал зарахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж, орлого олж, ашиг хүртэх боломж хаа ч байхгүй. Харин бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ, үйлчилгээгээ үзүүлэхдээ яг хэдэн төгрөгний зардал зарцуулж байна вэ? бусад нь юуны зардал байна вэ? гэдгийг ялгаж салгаж чадвал ирээдүйд бизнес удаан амьдарч чадахын эхний алхам болно. Мэдээж эхлэх тодорхой хэмжээний нөөцтэй байж байж л бизнесээ эхлүүлж байгаа байх. Үгүй ядаж л хөдөлмөрийн зардал болох цалингаа зохицуулаад өөрөө ажиллаад хүний нөөцийн асуудлаа шийдчихнэ. Шинэ санаагаа хэн нэгэн итгэмжит хүнд танилцуулж дэмжих санхүүгийн нөөц олж авч болно. Зах зээлийн боломж бололцоог судалж байгаад улирлын мөчлөг, ажлын ачаааллаа зохицуулчих ухаантай байж байж л эхэлнэ. Ингээд зардал зарж бизнес эхлэх нь ээ.

Зарцуулж байгаа төгрөг мөнгө бүрээ дор бүр нь дараах байдлаар бүртгээд ангилаад явах хэрэгтэй.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор:

1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал

2. Үйл ажиллагааны зардал гэж.

Үүнийгээ шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж ангилна.

Үйл ажиллагааны зардлыг Борлуулалтын ба удирдлагын зардал гэж ангилдаг ба эдгээр нь бүтээгдэхүүний өртөгт орохгүй.

 

1 Comment

  1. Anonymous says:

    *

Leave a Comment