Зардлын хичээлийн тэмдэглэлээс…

Зардлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор: 1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал 2. Үйл ажиллагааны зардал гэж ангилна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг дотор нь Шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж ангилна. Энэ ангилал дотроос шууд материал, шууд хөдөлмөрийн зардлыг үндсэн зардал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хувиргах зардал гэж ангилна. Үйл ажиллагааны зардлыг Борлуулалтын ба удирдлагын зардал гэж ангилдаг ба эдгээр нь бүтээгдэхүүний өртөгт орохгүй.

Үйлдвэрлэлийн хэмжээтэй холбогдуулан зардлыг хувьсах ба тогтмол зардал гэж ангилдаг. Хувьсах зардал гээч нь үйлдвэрлэлийн хэмжээтй шууд хамааралтайгаар өөрчлөгддөг. Нийт дүнгээрээ хувьсах, нэгжид ногдох нь тогтмол шинжийг агуулдаг бол Үйлдвэрлэлийн хэмжээ өссөн ч, буурсан ч харьцангуй тогтмол байдаг зардлыг тогтмол зардал гэнэ. Энэ нь Нийт дүнгээрээ тогтмол, нэгжид ногдох нь хувьсан шинжийг агуулдаг болой. Мөн хагас хувьсах зардал бас бий. үйлдвэрлэлтэй холбоотойгоор гарах цахилгааны зардал нэмэх нь үйлдвэрлэл явагдсан ч үгүй ч гарах гадаа гэрэлтүүлгийн зардал бол үүний нэгэн жишээ.

Үйлдвэрлэлийн объекттой холбоотойгоор Шууд зардал ба шууд бус зардал гэж ангилна. Нэг л өртгийн объекттой холбоотой гардаг зардлыг шууд, хэд хэдэн өртгийн объекттой холбоотой гардаг зардлыг шууд бус зардал гэнэ.

Өртгийн төвтэй холбоотойгоор 1.Үйлдвэрлэлийн нэгжийн зардал 2.Үйлчилгээний нэгжийн зардал гэж ангилна. Энд хуваарилалт хийх үндсэн 3 аргын тухай яригдана. а.Шууд арга б.Үе шатны арга в.Алгебрийн арга

Санхүүгийн тайлангийн хугацаатай холбоотойгоор зардлыг 2 ангилдаг 1.Орлого олох зардал 2.Капиталжуулах зардал

 

Бодлого бодож энэхүү ангиллыг илүү сайн тогтоож авах хэрэгтэй

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s