Оньсого тайлахыг өдөөх үг

Оньсогыг тайлсан хүнд Буурал мориноосоо бууж өгнө Булган дахаа тайлж өгнө Үрээ мориноосоо бууж өгнө Үнэгэн дахаа тайлж өгнө Хээр мориноосоо бууж өгнө Хэт хутгаа сугалж өгнө Саарал мориноосоо бууж өгнө Саадаг нумаа тайлж өгнө Таасан хүнд талтай болог Таалгасан оньсого тэндээ үлдэгMore

Дайралцаа

Зээ хүү минь үнэхээр тийм үү дээ хө Хөөе чи хүлээж бай Хүний хэлэхийг сонсож бай Аа чи ажиглаж бай Ахынхаа хэлэхийг сонсож бай Миний хэлэх шүлгйг Мэлхий сонсвол мэгжмээр Мөн тэндээ үсэрмээр Үүдэн бурхан өндиймөөр Үхэр сүүлээ өртиймөөр Цонхон бурхан цочмоор Чоно сүүлээ өртиймөөр Зээ хүү минь үнэхээр тийм үү дээ хө Дайралцвал дайралцъя…More

Гучин хоёр цагаан лонх

Хоолой гэж хонх Ходоод гэж лонх Тэсгэлгүй хоёул Тэсэх модон тооно За би нэг сайн эр болж, гучин хоёр цагаан лонхыг нэг амьсгаагаар тоолъё. Нэг цагаан лонх Хоёр цагаан лонх Гурван цагаан лонх Дөрвөн цагаан лонх Таван цагаан лонх Зургаан цагаан лонх Долоон цагаан лонх Найман цагаан лонх Есөн цагаан лонх Арван цагаан лонх Арван…More

Оньсого

Алтай, Хангайн ард гэнэ Арван түмэн адуу гэнэ Цойлсон долоо гэнэ Цугласан зургаа гэнэ Цуварсан гурав гэнэ Хар цагааныг ялгасан хоёр гэнэ Хаягдаж хоцорсон нэг гэнэ                                                            (тэнгэр, од, долоон бурхан, мичид, марал, сар, нар, үүрийн цолмон)   Торхон дотор тос ус хоёр Тэр юу вэ?  (өндөг)   Ах дүү тав Нэг ижил нэртэй Өндөр…More